Иргэний шинэчилсэн бүртгэл Вашингтон хот дахь ЭСЯ-нд үргэлжлэн явагдана

АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл 2011 оны 8 дугаар сарын 10-18-ний өдрүүдэд Вашингтон хот дахь ЭСЯ-нд өглөөний 9.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд үргэлжлэн явагдана. Бүртгэлийн ажил 2011 оны 8 дугаар сарын 13, 14-ний амралтын өдрүүдэд мөн явагдана.

Гадаад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл нь иргэдийн гадаад паспорт дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.

0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн нэр дээр бүртгэнэ.

Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авч болно.

ЭСЯ-ны Консулын хэлтэс

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us