ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сард АНУ-аас эх орондоо буцах иргэд МИАТ ХК-д шууд хандан тийз захиалга хийх энгийн горимд шилжихээр боллоо.

Иймд тус ЭСЯ-нд хандаж тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлт гаргасан болон гаргахаар төлөвлөж буй иргэд цаашид МИАТ ХК-тай шууд холбогдон тийзээ захиалах боломжтой.

БИЛЕТ ЗАХИАЛГА

Цахим хуудас: http://www.miat.com/

ТУСГААРЛАХ БАЙР

Вакцинжуулалтад хамрагдаагүй эсхүл бүрэн тун аваагүй иргэдийг 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 2 болон 8 дахь өдөр Ковид-19-ийн PCR шинжилгээ авч байгаа. Улмаар тусгаарлалтын хугацаа дууссаны дараа 4 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Вакцинжуулалтад хамрагдаж, бүрэн тун авснаа нотлох баримт бичиг бүхий иргэнийг тусгаарлахгүй бөгөөд 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгана.

Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, автобусны зардал 18-аас дээш насны иргэд 510,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд 310,000 төгрөгийг “Онцгой байдлын ерөнхий газар”-ын Хаан банкны 5084538375 тоот дансанд урьдчилан шилжүүлсэн байна. Төлбөрийг хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр зэргийг тодорхой оруулж бичих шаардлагатай.

Таны нислэгийн тийз тусгаарлах байрны төлбөр төлсний дараа баталгаажих болохыг анхаарна уу.

Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны нэгдсэн мэдээллийг “www.tabinfo.mn” цахим хуудаснаас үзнэ үү.

ШИНЖИЛГЭЭ

Вакцинжуулалтад хамрагдаагүй эсхүл бүрэн тун аваагүй зорчигчид нислэгт хамрагдахаас 72 цагаас илүүгүй хугацааны өмнө өгсөн PCR шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагатайг анхаарна уу.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us