ЗАРЛАЛ

Консулын үйлчилгээ хийлгэх хүсэлтээ шуудангаар ирүүлж буй зарим иргэдийн буцах шуудан алдагдах, төлбөр нь ЭСЯ-наас нэхэмжлэгдэх зэрэг тохиолдол удаа дараа гарч байгаа тул зөвхөн Post Office-ийн Express mail, Priority mail, энгийн шуудангаар хаягаа бичиж төлбөр хийгдсэн дугтуйг буцааж илгээх болсныг мэдэгдье.

2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн FedEx, UPS, DHL шуудангаар материал буцаахгүй, энгийн шуудангаар илгээсэн материал алдагдсан тохиолдолд ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo