Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, АНУ-ынТөрийн Департамент хооронд боловсролын солилцоог өргөжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр – АНУ-ын Төрийн Департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жудит МкХэйл

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ёндонгийн Отгонбаяр АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын харилцаа, олон нийтийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жудит МкХэйлтэй Вашингтон хотноо 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр уулзав. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож буйг хоёр талын төлөөлөгчдийн тэргүүн нар цохон тэмдэглэж, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр талын харилцаа өсөн нэмэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр орны хоорондын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэхийн сацуу, цаашдын харилцааны хөгжилд Монгол-Америкийн боловсролын солилцоог өргөжүүлэх явдал нэн чухал гэж үзэв. Монгол Улс, АНУ-ын өмнө 21 дүгээр зуунд тулгарах сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах, давуу тал боломжийг ашиглах чиглэлээр хоёр орон хамтран ажиллахад шаардлагатай дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх нь чухал гэж хоёр тал хүлээн зөвшөөрөв.

Иймд солилцооны боломжийг хөхиүлж, гадаадад суралцах хоёр орны оюутнуудыг түлхүү нэмэгдүүлэх, Америкийн болон Монголын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Цаашид харилцан тохирсон энэхүү зорилтын хүрээнд:

• Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоёр улсын хамтарсан Фүүлбрайтын хөтөлбөрийн дагуу оюутан, судлаачдын солилцоог дэмжихэд зориулж 1 сая ам.доллар гаргахаа эрмэлзлэлээ зарлав, сангийн хуваарилалтыг Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Төрийн Департаменттай зөвлөлдөж шийдвэрлэнэ.

• АНУ-ын Төрийн Департамент Фүүлбрайтын хөтөлбөрийн үндсэн санг 2010 оны санхүүгийн жилд 500,000 ам.доллар болгон өсгөхөө зарлав. Боловсролын солилцооны бусад хөтөлбөрүүдэд хувиарласан сантайгаа нийлээд АНУ-ын Төрийн Департаментаас 2010 онд Монгол Улсын боловсролын салбарт хийгдэх санхүүжилт 1 сая ам.доллараас давах аж.

• АНУ-ын Төрийн Департамент, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Фүүлбрайтын өргөжсөн солилцоог удирдан чиглүүлэх үүрэг бүхий Зөвлөлдөх Хороог байгуулна, хорооны гишүүдийн тоо Монгол, Америкийн талаас ижил, Хороо нь сонгон шалгаруулалтын явцад Фүүлбрайтын нээлттэй, сурлагын амжилтад тулгуурласан, ил тод байх түгээмэл зарчмуудыг даган мөрдөнө.

Түүнчлэн Төрийн Департамент АНУ-ын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хүчин чармайлтыг сайшаан дэмжив.

Хоёр байгууллагын удирдлага хоёр орны хооронд боловсролын төрөл бүрийн солилцоог цаашид хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хүчин чармайлт чухал болохыг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв, мөн ийм санаачлагуудыг Монгол Улс, АНУ-ын хооронд боловсролын харилцааг бэхжүүлэн гүнзийрүүлэх, цаашид өргөжүүлэх чиглэлд хөхиүлэн дэмжихээ илэрхийлэв.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo