Тооллого 2010

Хүн ам, орон сууцны улсын тооллогонд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу тооллогонд идэвхтэй оролцох нь нэг талаас Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилд гарсан өөрчлөлтийг судлах, өнгөрсөн хугацааны хөгжлийг үнэлэх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, төрөөс явуулж байгаа бодлогод дүн шинжилгээ хийх нөгөө талаас төрөөс иргэдэд олгох нийгмийн халамж, үйлчилгээ тэр дундаа эх орны хишгийг хүртэх үндсэн нөхцөл болж байгааг зөв ойлгох хэрэгтэй байна.

АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа элэг нэгт монголчууд та бүгд эх оронч гэдэгт миний бие огт эргэлзэхгүй байна. Харин өөр өөрсдийн ажил төрөлдөө түүртэн 10 жилд ганц удаа болж өнгөрөх гэж буй Монгол Улсын Хүн ам, Орон сууцны тооллогондоо оролцохоо битгий мартаарай гэж хэлмээр байна.
Тооллогонд хүн бүрийн оролцоо чухал, надтай надгүй болоод л ирсэн гэсэн ойлголтоос одоо гарах цаг нэгэнтээ болсон билээ. Хүн амын тооллого НҮБ-ын зөвлөмжийн дагуу энэ онд АНУ, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 56 оронд нэгэн зэрэг явагдаж, Монголд анх удаа Монгол Улсын Хуулийн дагуу явагдаж буйгаараа онцлогтой юм. Иймд бид дэлхийн бусад оронтой адил энэхүү үйл хэрэгт идэвхтэй оролцохын чухлыг онцолмоор байна.

Өнөөдрийн байдлаар төвөөс ирүүлсэн мэдээгээр АНУ-д амьдарч байгаа Монгол иргэдээс 1000 гаруй хүн бүртгэлд бүрэн ороод байна. Нэг талаас энэ сайшаалтай ч БНСУ, БНЧУ-д амьдарч байгаа монголчуудын дараа 3 байранд орсон үзүүлэлттэй явж байгаа нь бидний энэхүү үзүүлэлт хангалтгүй гэдэгт та бүхэн бүрэн санал нэгдэж байгаа бизээ.


Иймд “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор явагдаж буй Интернет Тооллогондоо идэвхтэй, өргөнөөр оролцохыг Та бүхнээс хүсье.
Та нэг талаас хир эх оронч вэ, нөгөө талаас та эх орондоо хир сэтгэлтэй вэ гэдгээ харуулах цаг ирсэн байна.

Энд дарж интернэт тооллогод хамрагдана уу – www.toollogo2010.mn

Элчин сайдын яамны Консулын хэлтэс

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo