МОНГОЛ-АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв.

Энэ удаагийн уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкийн талыг АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, ойрын жилүүдэд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлалууд, худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлууд, санал, санаачилга, цаашид байгуулах баримт бичгүүдийн талаар санал солилцов.

Ил тод байдлын хэлэлцээр, уул уурхайн салбар дахь ил тод байдлын санаачилга, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагаа, МСС-ийн төслүүд болон боловсрол, соёлын харилцааны болон бусад олон асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтад Америкийн талаас 20 гаруй байгууллагын 50 орчим албаны хүмүүс оролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us