УИХ-ЫН ГИШҮҮД АНУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА.

MP03_22_10Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Д.Ангар нарын бүрэлдэхүүнтэй хэсэг АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 3 дугаар сарын 22-ноос 24-ны өдрүүдэд ажиллаж байна.

Төлөөлөгчид УИХ-аар хэлэлцэх “Төсвийн тогтвортой байдлын тухай” болон “Төсвийн хариуцлагын тухай” хуулийн төслийг боловсруулах талаар Олон Улсын валютын сан, Дэлхийн банкныхантай санал солилцон, бусад орнуудын туршлагаас судалж, хоёр өдрийн семинарт оролцов.

Тэд мөн АНУ-ын Сангийн яамны Олон улсын санхүүгийн асуудал харицсан туслах сайд Чарлз Коллинз-тэй уулзаж, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж болон Холбооны нөөцийн банкны үйл ажиллагаатай танилцах юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us