“20 дугаар зууны Америк-Монголын улс төрийн харилцаанд Хятад , Оросын үзүүлж ирсэн нөлөө” номны нээлт

SaidLOC1

Энэ 3 дугаар сарын 18-нд АНУ-ын Конгрессийн номын сангийн “Гишүүд”-ийн танхимд Др. Алисиа Кэмпи болон хатагтай Р.Баасан нарын бүтээл “ 20 дугаар зууны Америк-Монголын улс төрийн харилцаанд Хятад , Оросын үзүүлж ирсэн нөлөө” сэдэвт англи хэл дээрх номын нээлтийн ёслол болж өнгөрөв.. Энэ ном нь Монгол, АНУ-ын харилцааны түүхийг архивын болон бусад баялаг эх сурвалжид тулгуурлан, Зүүн хойд Азийн олон улсын нэн ээдрээт харилцааны дэвсгэр дээр дэлгэрэнгүй харуулсан, нэн сонирхолтой бүтээл болжээ. Номын нээлтийн ёслолд Элчин сайд Х.Бэхбат, Номын сангийн Азийн хэлтсийн дарга Питер Янг, Төлөөлөгчдийн танхимын Монгол-Америкийн бүлгийн тэргүүний бие төлөөлөгч, Төрийн Департаментын төлөөлөгч нар үг хэлж, монгол судлаач, АНУ дахь Монголын нийгэмлэгийн дарга др.Алисиа Кэмпи ном бүтээсэн түүх, хоёр талын хооронд дипломат харилцаа тогтооход учирч байсан бэрхшээл, түүхэн нөхцлийн талаар дэлгэрэнгүй яриа хийлээ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us