МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЦЭВЭР АГААР” ТӨСЛИЙН ТАЛААР АНУ-ЫН ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛАВ.

MCC1АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Монгол улс ба сэргээгдэх эрчим хүч” сэдвээр олон нийтийн дунд нээлттэй форумыг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Вашингтон хотноо тус байгууллагын төв байранд зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Гүйцэтгэх захирал Д.Йоханнес, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Эрчим хүч хэмнэх төрийн бус байгуулагын газрын дарга Лора Мак Гроги, МСК-ын бүс нутгийн газрын захирал Куртни нар оролцож илтгэл тавив. Аливаа улс орны ядуурлыг бууруулахад байгаль орчнийг хамгаалах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой болохыг форумд оролцогчид дэмжив.

Эдүгээ Монголд хэрэгжиж байгаа агаарын бохирдлыг бууруулах төсөл нь чухамхүү энэ шаардлагад нийцсэн , үр өгөөжтэй тусламж болохыг санал нэгтэй тэмдэглэцгээв. АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 80 гаруй төлөөлөгчид нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo