АНУ дахь Монгол хүүхдийн урлагийн тэмцээн, наадам 2010 болов

huuhdiinNaadam2АНУ дахь Монгол хүүхдийн урлагийн 7 дугаар тэмцээн, наадам 2010 энэ оны 6 дугаар сарын 6-нд Вашингтон ДС хотноо болов. Америкт амьдарч буй Монгол туурагтан хүүхдүүдийн урлагийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, улмаар олны хүртээл болгох, монголын соёл урлаг, ёс заншлыг хойч үедээ уламжлуулах, сурталчилахад уг тэмцээн, наадмын гол зорилго оршиж байв. Уг тэмцээн, наадам нь 3 насны бүлэглэлээр 5 төрлөөр амжилттай явагдаж өндөрлөв.

Монголын олон хүүхдүүд тэргүүн байрны төлөө өөрийн авъяасаараа уралдан монголын соёл урлагийн гайхамшигийг үзүүлж олон үзэгч нарын мэлмий, сонорыг мялаалаа.

Бүжгийн тэмцээний тэргүүн байр эзэлсэн Ганхуягийн Маралд ЭСЯ-ны тусгай шагналыг уламжлалт ёсоор АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Баттулга гардуулав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us