УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид дэлхийн “Эмэгтэйчүүдийн Асуудал – 2010” бага хуралд оролцож байна.

womendeliver1УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ,Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч нар АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн асуудал -2010” олон улсын бага хуралд оролцож байна.

Энэ бага хуралд 146 орны Парламент, Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 3500 гаруй төлөөлөгчид оролцож, НҮБ-ын Мянганы хөгжлийн 4 болон 5 дугаар зорилтыг тус тус хангах асуудал, тухайлбал жирэмсэн эхчүүдийн болон хүүхдийн эндэгдлийг багасгах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлэх бодлого, стратеги, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.
Хуралд оролцож буй улс орнуудын парламентын эмэгтэй гишүүд болон Эрүүл мэндийн сайд нар эдгээр асуудлыг тусгайлан авч хэлэлцэж байгаа бөгөөд цаашид парламент, засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар тус тус мэдэгдэл гаргах юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us