УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОДБАЯР ТЭРГҮҮТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД АНУ-Д АЖИЛЛАВ.

Parl.member1Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Р.Буд, Д.Балдан-Очир, Д.Очирбат, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Г.Гантөмөр, Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн, Х.Баделхан болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Ё.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хэсэг АНУ-ын Вашингтон хотноо энэ оны 8 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд ажиллав.

УИХ-ын гишүүдийн баг улсын төсвийн хөрөнгө оруулалт, хуваарилалт, байгалийн баялгийн орлого, түүний зарцуулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, нийгмийн халамжийн болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Олон Улсын валютын сан, Дэлхийн банкныхантай санал солилцон, бусад орнуудын туршлагаас судалж, хоёр өдрийн семинарт оролцов.

Тэд мөн Чили, Канад Улсад айлчилж, уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг хэрхэн оновчтой, үр өгөөжтэй ашиглах талаар эдгээр орны туршлагыг судалж танилцжээ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us