Азийн Нийгэмлэг байгууллагатай хамтран зохион байгуулсан хүлээн авалт

2010 оны 10 дугаар сарын 12-нд Asia Society байгууллагатай хамтран Diplomatic Dialogue Series цувралын хүрээнд ЭСЯ дээр уулзалт хүлээн авалт зохион байгуулж, Элчин сайд Х.Бэхбат “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн өнөөгийн байдал. Монгол, Америкийн харилцаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж, сонирхсон асуултад хариулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад сууж байсан 3 Элчин сайд тэргүүтэй АНУ-ын төрийн болон олон нийт, их дээд сургууль, хувийн байгууллагын төлөөлөгчид, гадаадын зарим Элчин сайдын яам, хувийн байгууллагын төлөөлөл, Friends of Mongolia, Mongolia Society, American Center for Mongolian Studies зэрэг америк, монголын иргэдийн нийгэмлэгийн гишүүд гээд 100 гаруй хүн оролцов.

Элчин сайдын яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us