МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ, СОЁЛЫН ӨДРҮҮД АНУ-ЫН СТЕНФОРД, БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛИУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монголын орчин үеийн урлаг, соёлын өдөрлөгийг 2011 оны 2 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-ын Сан Франциско хотноо Стенфорд, Беркелейн Их Сургуулиудад амжилттай зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ болон АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа хамтран Монгол Улсад 2011 онд тохиох түүхэн их ой, тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд явагдаж буйгаараа онцлогтой юм.

Өдөрлөгийн эхний өдөр Беркелейн их сургуульд “Монголын урлаг ба шашин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов. Монгол Улсаас Занабазар төвийн гэгээнтэн лам Г.Дамчаабазар, Санта Барбараагийн Их Сургуулийн шашин судлалын тэнхимээс Весна Валлэйс, Торонтогийн Их Сургуулиас Мэтью Кинг, Беркелейн Их Сургуулиас Ц.Уранчимэг нар илтгэл тавин оролцож сонирхолтой сэдвээр өргөн хүрээтэй яриа өрнүүлэв.

АНУ-ын Стенфорд болон Беркелейн Их Сургуулиудад болсон Монголын орчин үеийн урлаг, соёлын өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Л.Баттулга Монгол Улсын төрөөс баримталж буй соёлын бодлогын шинэчлэл ба тулгамдсан асуудлуудын талаар илтгэл тавив.

Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Стенфордын Их Сургуульд монгол яруу найргийн үдэшлэг, Монголын уран зураг, инстоляци урлагийн үзэсгэлэн, Монголын хөөмийн тухай лекц, үзүүлбэр тоглолт, “Монголын орчин үеийн соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов.

Эдгээр арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд Ооёо, Монголын Дуурь бүжгийн театрын дарга Сэргэлэн, Ховдын алдарт хөөмийч Н.Сэнгэдорж, Бөртэ хамтлаг, морин хуурч Г.Уртнасан, зураач О.Энхтайван нар оролцож Монгол орны түүх, соёл, урлагийн шавхагдашгүй арвин их өв баялагийг америкийн ард түмэнд танилцуулсан нь түүхэн их ойдын жилд Монгол орныг хилийн чанадад сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой боллоо.

АНУ-д болсон Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Стенфордын Их Сургуулийн профессор, удирдаач Жиндон Цай симфони оркестрын хамт Монголын Бөртэ хамтлаг, хөөмийч Н.Сэнгэдорж, морин хуурч Г.Уртнасан нартай хамтарсан тоглолт хийсэн нь үзэгчдийн сонирхолыг ихэд татлаа.

АНУ-д болсон Монголын соёлын өдрүүдийн оргил нь Стенфордын их сургуулийн профессор, удирдаач Жиндон Цай симфони оркестрийн хамт морин хуурын гоцлол Г.Уртнасан, Станфордын тэмцээний 2010 оны тэргүүн шагналтан төгөлдөр хуурч Жюлиан Ма нар Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээл “Морин хуурд бичсэн концерт” болон “Зуурдын орон” балетын 2-р сюитийг тоглосон үйл явдал болов.

Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Стенфордын их сургуульд Монголын зураач О.Энхтайван өөрийн бүтээлүүдээсээ тавьж сонирхуулав.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo