Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл Денвер хотод явагдана

АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Денвер хотод 9.00-13.00, 14.00-20.00 цагийн хооронд явагдана.

Гадаадад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл нь иргэдийн хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.

0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн нэр дээр бүртгэнэ.

Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авч болно.

Бүртгэлийн үеэр паспорт сунгалт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ олгох консулын үйлчилгээ хийгдэнэ. Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг авахын тулд манай элчин сайдын яамны www.mongolianrmbassy.us вэб хуудсанд дурдсан материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Итгэмжлэл, тодорхойлолт баталгаажуулах, шинээр паспорт захиалах зэрэг консулын болон наториатын үйлчилгээ Денвер хотод явагдах иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр хийгдэхгүй бөгөөд ЭСЯ-ны вэб хуудсанд дурдсан журмын дагуу явагдана.

Бүртгэл явагдах газрыг жич зарлах болно.

ЭСЯ-ны Консулын хэлтэс

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo