Иргэний шинэчилсэн бүртгэл Чикаго хотод явагдана

АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал Чикаго хотод 9.00-18.00 цагийн хооронд явагдана.

Гадаадад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл нь иргэдийн хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх дээр үндэслэн явагдаж байгаа тул бүртгэлд хамрагдахаар ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахдаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.

0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн нэр дээр бүртгэнэ.

Хэрэв Та болон Таны хүүхдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn вэб хуудсаар орж иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ илгээж болно. Таныг хүсэлтээ илгээж хандсны дараа лавлагаа, хариу ЭСЯ-ны консулын ажилтанд ирсний дараа Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.

Бүртгэл явагдах газрыг жич зарлах болно.

ЭСЯ-ны Консулын хэлтэс

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us