“МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ” уулзалт, ярилцлагад урьж байна.

АНУ дахь Монгол Соёлын Төв
Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулж буй:
“МОНГОЛ БАДАРЧИН –АМАЙ” 
уулзалт, ярилцлагад урьж байна.

АМАЙ гэж хэн бэ:
• Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр нь 1979 оны 6-р сарын 28-нд төрсөн.
• 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан
• Нутагтаа эргэж ирээд 23-р дунд сургуулийн 5 дугаар ангид орж, энэ мөчөөс сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг сурталчилж эхэлсэн.
• МУИС-ийн Олон Улсын Харилцаны Дээд Сургуулийн Япон хэлний ангийг дүүргэсэн.
• 2005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарснаасаа хойш өдгөөг хүртэл дэлхийн 69 орноор аялаад байна. АНУ бол түүний аялж буй 70 дахь улс юм.
• Аяллын тэмдэглэл, ажиглалт, дэлхийн олон улсын сонин сайхны тухай 9 боть ном бичих, хэвлүүлэх ажлаа эхлээд буй.

Уулзалтын хөтөлбөрт:
Нэг. Амай дэлхийн олон орноор аялж явахдаа тохиосон хамгийн сонирхолтой, сургамжтай түүхээсээ та бүхэнтэй хуваалцан, зураг, видео бүхий яриа хийнэ.
Хоёр. Олон улс орноор аялж, олон тив улс дахь монголчуудтайгаа уулзсан, аж байдалтай нь танилцсаны хувьд Амай “Монголчууд эх орондоо эргэн ирэхдээ юунд анхаарах ёстой вэ?” гэсэн зөвлөмж, мэдээлэл өгнө.
Гурав. Чөлөөт асуулт хариулт.

Хэзээ, хаана?
Уулзалт ярилцлага 2011 оны 10 сарын 8-ны Бямба гаригийн оройн 7 цагаас Монгол улсын Элчин Сайдын Яамны байранд болно.

Жич: Амайгийн тухай www.amai.mn блогоос илүү мэдээлэл авч болно.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo