Вашингтон хот орчмын Монгол сургуулийн 5 жилийн ойн хүлээн авалт

MSNCA 018Вашингтон хот орчмын Монгол сургуулийн 5 жилийн ойг тохиолдуулан тус сургуультай хамтран хүндэтгэлийн хүлээн авалтыг ЭСЯ дээр зохион байгуулав. Хүлээн авалтад тус сургуультай хамтран ажилладаг, сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагын нийт 50 орчим төлөөлөгч оролцов.

Хүлээн авалтын үеэр Монгол сургуулийг үүсгэн байгуулах, удирдан хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Вашингтон хот орчмын Монгол сургуулийн ТУЗ-ын Ерөнхийлөгч Ж.Франкоски, Монгол хүүхдүүдийг АНУ-д сургах хийгээд хоёр улсын боловсрол, соёлын солилцоог хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арлингтон хотын дунд сургуулиудын засаг захиргаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын Талархлын өргөмжлөлийг тус тус гардуулж, зочдод урлагийн тоглолт толилуулсан болно.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us