МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ НЬЮ ЙОРК ХОТНОО БОЛОВ.

NYC CFR 02Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын “Гадаад харилцааны зөвлөл” мэдээлэл, стратеги судалгааны төрийн бус байгууллага Энэтхэг-Монголын Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улс, АНУ болон Дэлхий” сэдэвтэй дугуй ширээний уулзалтыг Нью Йорк хотноо зохион байгуулав.

Тус уулзалт хоёр хэсгээс бүрдэж эхний хэлэлцүүлэгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат удирдаж явуулав. Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Эдлтон оролцож “Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил болон Монгол-Америкийн хоёр талын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогсдын сонирхсон асуултад хариулав. Удаах хэлэлцүүлэгийг Элчин сайд У.Лорд удирдан явуулж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд А.Лапорта нар “Монгол-Америкийн харилцаа: Дэлхий болон Ази дахь хамтын ажиллагааны төлөв байдал” сэдвээр ярилцлага өрнүүлэн оролцогсдын сонирхсон асуултад мөн хариулав. Энэхүү арга хэмжээнд Нью Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, стратеги судалгааны байгууллага, гадаадын улс орнуудын байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл зэрэг нийтдээ 90 орчим хүн оролцсон болно.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo