ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ХИЙХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг түргэвчлэх үүднээс иргэдийн чөлөө завыг харгалзан ажлын бус цагаар буюу 2012 оны 2 дугаар сарын 4, 5-ны Бямба, Ням гаригт 09-13, 14-18 цагуудын хооронд Консулын байрандаа шинэчилсэн бүртгэлийг хийх болсныг үүгээр мэдээлж байна. Энэ үеэр зөвхөн шинэчилсэн бүртгэлд хамруулах үйлчилгээ үзүүлэх болно.

16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортыг заавал авчирах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Та бүхнийг Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Сан Франциско дахь Ерөнхий консулын газар
2012 оны 1 дүгээр сарын 31

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo