Moнголын хөдөөгийн эмэгтэйчүүд АНУ-д зочлов

UNWМонголын хөдөөгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 бүсгүй АНУ-ын Нью-Йорк хотноо 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 56 дугаар чуулганд оролцов. Энэхүү чуулганы үеэр төлөөлөгчид “Монголын хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас авч буй арга хэмжээ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат 3 сарын 5-ны өдөр төлөөлөгчдийг Элчин Сайдын яаманд хүлээн авч, хүндэтгэлийн зоог барив. Зоогийн үеэр Элчин сайд Х.Бэхбат хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалахын чиглэлээр явуулж буй бодлого, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо зочилж, америкийн түүх дурсгалын газруудыг үзэж танилцав.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo