Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын сангийн шагнал хүртлээ

MCC AP02АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Дэлхийн хөгжлийн форум” ёслолын ажиллагаа энэ сарын 25-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болов.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг гэрээний дагуу амжилттай хэрэгжүүлж буй орны анхны шагналыг хүртлээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.

АНУ-ын Засгийн газраас хэрэгуүүлж буй эл төсөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр 2008 оноос хэрэгжүүлж буй билээ.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us