АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”, “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол”-ын дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, санал авах Салбар комисс, сонгуулийн хэсгийг Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-т тус тус байгуулагдав.

Дээрх журмын 3.2, 3.2.1, 3.2.2-т заасны дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал (Бямба, Ням гарагийг оролцуулан) 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд Салбар комисст явагдана.

Иргэд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбартайгаар Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-ын аль нэгэнд биечлэн ирж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу доорх мэдээллийг өгч бүртгүүлнэ. Үүнд:

1. Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
2. Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс
3. Иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын дугаар, регистрийн дугаар
4. Монголд оршин сууж байсан хаяг /Үүнд: Харъяалагдах хот, аймаг, сум, дүүрэг, хороо, гудамж, байр, хаалганы дугаар/
5. АНУ-д одоо оршин суугаа хаяг зэрэг болно.
Бүртгэлд орсон иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7:00-20:00 цагийн хооронд бүртгүүлсэн сонгуулийн хэсгүүдэд ирж, саналаа өгнө.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo