АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 тоот тогтоолоор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авахаар тогтоосон болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан 29/А/37 тоот тушаалаар “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам” батлагдсан тул уг журмыг үүгээр танилцуулж байна.

Журмыг татаж авах

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us