Бараа, түүхий эдийн биржийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж төгссөн болон суралцаж буй Монгол иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 235 дугаар тогтоолоор баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу бирж байгуулах бэлтгэл ажлыг хангах чиг үүрэгтэй төслийн нэгжийг байгуулж, бирж байгуулахад шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж төгссөн болон суралцаж буй Монгол иргэдийн судалгааг гаргах, бирж байгуулахад шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Иймд дурдсан мэргэжилд хамаарах Монгол иргэд www.mace.mn цахим хаягаар судалгаанд бүртгүүлнэ үү.

Жич: MACE-Mongolian Agricultural Commodity Exchange

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us