ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЧИКАГО ХОТОД ЯВАГДАНА

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс иргэний шинэчилсэн бүртгэл, консулын үйлчилгээг Чикаго хотод 2012 оны 10 дугаар сарын 19, 20, 21- ний өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд явуулах болно.

Консулын үйлчилгээ:

1. Итгэмжлэл баталгаажуулах, АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,
5. Шинээр гадаад паспорт авах материал хүлээж авах,
6. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах зэрэг консулын үйлчилгээ явуулна.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг mongolianembassy.us гэсэн ЭСЯ-ны цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Консулын үйлчилгээ явагдах хаяг:

520 ZENITH Dr
GLENVIEW IL 60025

Холбогдох утас:
202-333-7117
773-299-0729

Элчин сайдын яамны Консулын хэлтэс

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo