ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс Иллинойс мужийн Чикаго хотод 2013 оны 3 дугаар сарын 31 өдрийн Ням гариг, 4 сарын 1-ний Даваа гаригт 09.00-18.00 цагийн хооронд дараах консулын үйлчилгээ үзүүлнэ.

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх,
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,
5. Шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэхний материал хүлээж авах,
6. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягаа монгол хэлээр галиглан бичиж бөглөх ёстойг мартуузай.

Үйлчилгээ үзүүлэх хаяг:
5100 N Western Ave, Chicago IL 60625

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаас гадна иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс

Утас: 202-333-7117

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo