Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд авахаар Улсын Их Хурлаас тогтоолоо.

Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэн сонгогчоор бүртгүүлэхийн тулд СЕХ-ноос баталсан загварын дагуу бөглөсөн маягт, гадаад паспортын хуулбарыг ЭСЯ-нд биечлэн авчирч өгөх, эсхүл шуудан, факс, и-мэйлийн аль нэгээр нь бүртгүүлж болно.

Сонгогчдыг хэзээ бүртгэж эхлэх, хэрхэн саналаа өгөх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар сонгуулийн салбар комисс байгуулагдсны дараа цаг тухай бүрт иргэддээ мэдээлж байх болно.

Хаяг: Embassy of Mongolia
2833 М Street NW
Washington DC, 20007
Тел: (202) 333-7117
Факс: (202) 298-9227
И-мэйл: election2013@mongolianembassy.us

Холбоос:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг татаж авах
http://www.legalinfo.mn/law/details/8910?lawid=8910
Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудас:
http://www.gec.gov.mn/

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us