МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ

2013-09-30mongolchuud_big1НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 27-28-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод айлчлах үеэрээ тус муж, хотод аж төрж байгаа Монголчуудын төлөөлөлтэй уулзав. Уулзалтад 400 гаруй иргэн ирж оролцлоо. Уулзалтыг Чикаго хотын Вестерн зочид буудлын хурлын танхимд хийв. Уулзалтыг Элчин сайд Б.Алтангэрэл нээж,  үг хэлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бид иргэд, хүүхэд залуусынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийн төлөө байна. Манай улс нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцээ улам боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байгаа. Улс орны хөгжлийн түлхүүр нь манай ард иргэд. Өнөөдөр манай улсад төмөр замынхаа даацыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчээр дотоод зах зээлээ бүрэн хангах, бензин шатахууны 100  хувийн хараат байдлаас гарах асуудлууд нэн чухлаар тавигдаж байна. УИХ-ын намрын чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаа шинэчлэн батлахаар зорьж байна. Газрын шинэчлэл, хууль шүүхийн шинэчлэл зэрэг дорвитой ажлууд эхэлсэн. Төрийн зүгээс хүүхдүүд, ээжүүд, оюутнуудад хандсан бодлого явуулж байна. Тухайлбал, дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн монгол хүүхдийн төлбөрийг Засгийн газар хариуцах санаачлага эхлүүлсэн. Одоо хэрэгжүүлэх дүрэм журам нь гарах ёстой. Энэ үйлс, бүтээн байгуулалтад та бүхнийг гар биеэрээ оролцоосой гэж хүсч байна гэж хэлэв.

Ерөнхийлөгч иргэдийн санал, асуулт, хүсэлтэд дэлгэрэнгүй хариулт өглөө. Иргэд ч мөн эх орныхоо байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх талаар санал бодлоо хэлж,  тодорхой төсөл арга хэмжээ танилцуулж байв.

Иргэдтэй хийсэн уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Чикаго хотын Монголчуудын холбооны удирдлага, Монголчуудын санаачлагаар байгуулагдсан зарим олон нийтийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж,  эх орныхоо түүх, өв соёлыг сурталчлах, түгээх, өвлүүлэх, улмаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Чикаго хот дахь Монголчуудын холбооны тэргүүн Л.Гэрэлмаа, “Онч-АНУ” ХХК-ийн захирал Д.Жаргал нарыг  “Алтан гадас” одонгоор, мөн Чикаго дахь Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Бишүүгарам, Д.Энхтунгалаг, Р.Пүрэвсүрэн, Л.Жаргалсайхан нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнав. Мөн дээрх үйлсэд хүчин зүтгэж яваа зарим иргэнийг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг Элчин сайд Б.Алтангэрэл гардуулан өгөв.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo