ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.ОБАМА НАР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ЯВУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцох үеэрээ “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон нарын хамтаар удирдаж явуулав.

President Elbegdorj with B.Obama 2013 UNGA 1

2013 оны 9 дүгээр сарын 23-нд зохиогдсон энэхүү өндөр түвшний арга хэмжээнд НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн улс орны төр, засгийн тэргүүнүүд болон өндөр түвшний зочид оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг нээж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн үгэндээ, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн хоёр жил шахам хугацаанд амжилттай даргалж, тус нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, “Монгол Улс иргэний нийгмийн байгууллагуудыг хязгаарлалгүйгээр бүртгэж, дуу хоолойг сонсож чаддаг учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм” гэж онцлон тэмдэглэв.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцогчдод хандан Ардчиллыг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй. Цөөнхийн эрх чөлөөг хааж боомилдог, санаа бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарладаг, ялгаварлан гадуурхдаг. Төр иргэний нийгэмд халдан довтолдог. Иргэний нийгмийн байгууллагууд харин ийм өмгөөлөл хамгаалал эрсэнд нь тус болдог. Иргэний нийгэм гэдэг чухамдаа ардчилал гэсэн үг. Идэвхтэй иргэдийн оролцоо улс үндэстний хөгжил цэцэглэлд авъяас чадвар, эрч хүч нэмдэг. Миний бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтоны хамт өнгөрөгч оны долдугаар сард Улаанбаатар хотноо ардчилал   өндөр хөгжсөн болон шинэ хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа солилцох цахим индэр- ЛЕНД гэдэг сүлжээг байгуулсан. Бид энэхүү амжилтаа бататгаж, нээлттэй төр гэдэг санаачлагыг урагшуулах болно. Монгол Улс АОХН- нэгдсэн хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмждэг. Иргэний нийгмүүд бол бид бүгдийн түнш юм” гэж мэдэгдэв.

Тус хэлэлцүүлэгт оролцсон 24 орны төр, засгийн тэргүүн нар иргэний нийгмийг дэмжих, хамгаалах тухай хамтарсан Тунхаглал гаргалаа.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us