МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР ЧИКАГО ХОТОД НЭЭГДЛЭЭ

10add5e40070aa0originalАНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар 9 дүгээр сарын 27-нд нээгдэв. Нээлтийн ёслолд дээрх өдрүүдэд Чикаго хотноо айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Өргөмжит консул Билл Пинтас нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Элчин сайд Б.Алтангэрэл Өргөмжит консул Б.Пинтаст Патент, өргөмжит консулын тамга болон төрийн далбааг гардууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ шинээр  нээгдэж  буй Өргөмжит консулын газар  өөрийн муждаа  Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цаашилбал, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Мөн нээлтэд оролцсон Чикаго дахь Монголчуудын холбооны удирдлагууд Өргөмжит консулд ажлын өндөр амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Өргөмжит консул Уиллиам Пинтас нь 2013 оны 9 дүгээр сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон бөгөөд ийнхүү албан ажилдаа орлоо. Тэрбээр Чикаго хотын уугуул бөгөөд хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн чиглэлийн “Pintas & Mullins Law Firm” компанийн түншлэгч юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us