ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Ambassador Altangerel with President Shimon Peres of Israel- Oct. 10-2013Монгол Улсаас Израиль Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Израиль Улсын Ерөнхийлөгч Шимон Перест Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Шимон Перес Элчин сайд Б.Алтангэрэлийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцав.

Ерөнхийлөгч Шимон Перес Элчин сайдаар тохоон томилогдон, үүрэгт ажилдаа орж байгаад Элчин сайд Б. Алтангэрэлд баяр хүргэн, Монгол-Израилийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн хөгжил Азийн бүс нутгийн цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлж болохыг онцлон дурдав. Мөн Израиль Улс шинжлэх ухаан, технологийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч      Ц.Элбэгдоржийг тааламжтай үедээ Израиль Улсад айлчлахыг урьж байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд Б.Алтангэрэл Ерөнхийлөгч Шимон Перест Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад айлчлах урилгатай байгааг нь дахин нотлов. Түүнчлэн Монгол, Израилийн хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс Израиль Улстай хамтарсан нэлээд төсөл амжилттай хэрэгжүүлж байгааг дурдаад, цаашид хөдөө аж ахуй, нано технологи, био технологи, усжуулалт, байгаль хамгаалах, мэдээллийн технологийн салбар дахь  израилийн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд нэвтрүүлэх, Израиль Улсад нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, монгол оюутан сургах саналтай байгаагаа илэрхийллээ.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo