“МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТҮҮХ” НОМ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДЖЭЭ

Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Эрхэмсэг ноён Жонатан Эдлтоны бичсэн “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын дипломат харилцааны түүх” номын нээлт 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дипломат судлал, сургалтын нийгэмлэг дээр боллоо. Энэхүү ном нь АНУ-ын “Дипломатууд ба дипломат ёс” цувралын 52 дахь хэвлэл аж.

Addleton Dacor Bacon house

Мөн АНУ-дахь Монголын нийгэмлэг, Жон Хопкингсын их сургуультай хамтран Монгол, Америкийн харилцааны шинэ үеийн түүхийг өгүүлсэн энэ номын танилцуулгыг 10 дугаар сарын 24-нд Монголыг судлаач, сонирхогчдод зориулан хийв.

Addleton Book introduction Johns Hopkins

 

Элчин сайд Ж. Эдлтоны номоо 2012 онд тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж, монгол хэлээр хэвлэн гаргаж, монгол уншигчдад хүргэсэн бол энэ удаа англи хэлээр хэвлэн гаргажээ.

Их эзэн Чингис, Монгол хатдын тухай номоороо нэрд гарсан Америкийн зохиолч Жак Уэтерфорд номын өмнөх үгийг бичихдээ, Монгол Улс, АНУ хоёр газар зүйн байрлалаараа тусгаар хэдий ч “…орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд болжээ” гэж хоёр орны харилцааны түвшинг дүгнэсэн байна.

Номын нээлтийн ёслол, танилцуулгад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцов.

Энэ сонирхолтой номыг олж унших хүсэлтэй хүн энд дарна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us