НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ВАШИНГТОН ХОТОД АЖИЛЛАВ

IMG_6171

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав тэргүүтэй төлөөлөөчид 2013 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Вашингтон хотод ажиллалаа. Төлөөлөгчид Виржиниа мужийн Александриа хотын Засаг дарга Виллиам Д. Июүли, хотын менежер Рашад Яанг нартай уулзан шууд ардчилал, татвар, төсвийн бодлогыг хэлэлцэхэд иргэдийн оролцоог хангах, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг асуудлаар туршлага хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нутаг – түүхт Александриа хот нь Потомак голын баруун эрэгт, нийслэл Вашингтон хотоос урагш 10 шахам километрийн зайд оршдог, 150 мянга шахам  оршин суугчтай бие даасан хот юм.

IMG_6202

Мөн төлөөлөгчид Вашингтон хотын Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Залуучуудын  хөгжлийн төвийн зохицуулагч Валтер Палмертай уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан Хан-Уул дүүрэгт өсвөр насныханд зориулсан Залуучууд хөгжлийн төв байгуулах санаачлагыг хэрэгжүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар болов. Түүнчлэн тэд олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааны удирдлага болон бусад мэргэжлийн чиглэлийн сургалтанд хамрагдсан байна.

 Энэ өдрүүдэд Вашингтон хотноо ийнхүү ажилласан Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг ЭСЯ дээр хүлээн авч уулзав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us