ЭЛЧИН САЙД СЕНАТОР ДИК ДУРБИНТАЙ УУЛЗАВ

Ambassador Altangerel with Senator Dick Durbin

Элчин сайд Б.Алтангэрэл 11 дүгээр сарын 7-ны өдөр Сенатор Дик Дурбинтай уулзав. Элчин сайд улс орны өнөөгийн хөгжил, Монгол-Америкийн харилцаа улс төр, эдийн засаг, соёлын гээд хамтын ажиллагааны бүхий салбарыг хамран өргөжиж байгаа талаар ярьж, АНУ нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг “гуравдагч хөрш” орон болохыг онцлов.

 Сенатор Дурбин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол орны түүх соёл, эдийн засгийн өсөлт, ялангуяа монгол хүн морь малаа хэрхэн адгуулж ирсэн тухай сонирхон ярилцав.

Сенатор Дик Дурбан нь АНУ-ын Иллинойс мужаас Конгрессын Төлөөлөгчдийн Танхимд 1983 -1997 онд,  Сенатад 1997 оноос өнөөг хүртэл 3 дахь удаагаа  сонгогдон ажиллаж байгаа бөгөөд одоо Сенатын Олонхийн бүлгийн даргын алба хашиж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us