УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Вашингтон хотноо айлчилж байна

Ch.Saikhanbileg

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд Вашингтон хотноо айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр   Конгрессын зарим гишүүн, Сангийн яам,  Дэлхийн банк, ОУВС, Мянганы сорилтын корпорацийн удирдлага болон Захирлуудын зөвлөлийн гишүүдтэй тус тус уулзав. Мөн АНУ-ын Худалдааны танхимаас зохион байгуулсан бизнес уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар мэдээлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Сайд Ч.Сайханбилэг Үндэсний хэвлэлийн клубт (National Press Club-press.org) 12 дугаар сарын 9-ний өдрийн 10 цагт зохион байгуулагдах хэвлэлийн бага хуралд оролцож, АНУ-ын хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэд зориулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын  орчны талаар мэдээлэл хийнэ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us