ИНДИАНА МУЖ БОЛОН ОЙРОЛЦОО МУЖУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХААРАЛД

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл 2014 оны 2 дугаар сарын 24-ний Даваа гаригт Индиана мужийн Блүүмингтон хотод ажиллана. Элчин сайд мөн өдрийнхөө 4:30 – 5:30 цагийн хооронд Индианагийн их сургуулийн монгол оюутнууд болон монгол хэл сурч байгаа гадаад оюутнуудтай уулзаж ярилцана. Мөн 5:30 цагаас Индианагийн Их сургууль дээр “Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжил:Өнгөрсөн ба одоо” сэдвээр лекц уншиж, асуултанд хариулна.

Мөн 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд элчин сайдын яамны Консулын хэлтэс шинэчилсэн бүртгэлээс бусад консулын үйлчилгээг үзүүлнэ. Консулын үйлчилгээ авахад шаардлагатай бүрдүүлэх материалыг ЭСЯ-ны Консулын үйлчилгээний хэсгээс авч урьдчилан бэлтгэж ирнэ үү. 

Сонирхсон хүмүүс хүрэлцэн ирнэ үү.

Блүүмингтон хотын монголчуудын холбоо
Блүүмингтонд лавлах утас 812-360-5997

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us