АНУ дахь Монголчуудын холбоод, ТББ-ын удирдлагын анхааралд

ГХЯ-ны-байр

Гадаад харилцааны сайдын санаачилгаар энэ 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Хилийн чанадад суугаа Монголчууд-Эх орондоо” сэдэвт чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүдийг оролцуулан шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, энэ хүрээнд гадаадад Монголчуудын үүсгэн байгуулсан холбоод, ТББ-тай цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлаар чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Иймд энэ чуулганд оролцох хүсэлтэй Монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөгчид энэ тухайгаа 2014 оны 3 дугаар сарын 30-ны дотор Вашигтон хот дахь ЭСЯ-нд, эсхүл Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газарт мэдэгдэнэ үү. Түүнчлэн уулзалтаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналтай бол хүсэлтээ бидэнд ирүүлэх боломжтой.

Элчин сайдын яам
И-мэйл: monconsul@mongolianembassy.us

Сан-Франциско хот дахь ЕКГ
И-мэйл: sanfrancisco@mfa.gov.mn

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us