Сангийн дэд сайд С.Пүрэв тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтад оролцлоо

Сангийн дэд сайд С.Пүрэв тэргүүтэй төлөөлөгчид 4 дүгээр сарын  10-13-ны өдрүүдэд Вашингтон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр төлөөлөгчид  ОУВС-гийн гүйцэтгэх захирал Жон Вон Юүн (Jong-Won Yoon), Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Аксел Троценбург (Axel Trotsenburg), Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Майкл Вилкок (Micheal Willcock), ОУВС-ийн гүйцэтгэх дэд захирал Наюүки Шинохара (Naoyuki Shinohara) зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  Мөн АНУ-ын Татварын алба (IRS) болон Татварын удирдлагын хяналтын албатай уулзав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us