Элчин сайд Б. Алтангэрэл Монгол-Америкийн харилцааны талаар мэдээлэл хийв

DSC_0049

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б. Алтангэрэл Америкийн Конгресс, Холбооны яам, агентлаг, бизнесс, лобби бүлэг, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын төлөөлөгчдийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав.

DSC_0034

Оролцогчид Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд, түүнчлэн урлаг соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар асууж сонирхон, дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Вашингтон дахь Intergovernmental Professional Group байгууллагатай хамтран 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан энэхүү уулзалтад 60 шахам хүн оролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us