М.ДЭЛГЭРЦОГТОД ОДОН ГАРДУУЛАВ

Ambassador Altangerel with M.Delgertsogt

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Вашингтон хот орчмын Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Маналжавын Дэлгэрцогтыг энэ сарын 30-ны өдөр ЭСЯ дээр хүлээн авч, түүнд Алтан гадас одон гардуулж, баяр хүргэв.

АНУ-д Монгол судлал, соёлыг түгээн сурталчлах, монголчуудыг ажлыг байраар хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, М.Дэлгэрцогтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Түүний үүсгэн байгуулсан “Пирамид Гранит” чулуун урлалын үйлдвэрт өдгөө 50 гаруй монгол ажилтан ажиллаж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us