ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА.

badral 1

GOOGLE КОМПАНИЙ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ТҮГЭС С.Бадрал, Гадаад харилцааны сайдын зөвлөх О. Машбат нар Google компаний гадаад харилцаа хариуцсан тэргүүн Росс ЛаЖөнэстэй 9 дүгээр сарын 18-ны өдөр Вашингтон хотноо уулзав. Уулзалтын үеэр ноён ЛаЖөнэс Онлайн эрх чөлөөг сурталчлах Монгол Улсын Засгийн газрын санаачлагыг Google компанийн зүгээс дэмжиж байдгийг илэрхийлж, бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлсэн бусдад жишиг болох улс болсныг тэмдэглэв. Мөн Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлж байгаатай холбогдуулан Google компани Улаанбаатар хотноо болох Онлайн эрх чөлөө эвслийн Сайд нарын бага хуралд идэвхитэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

badral 7FACEBOOK, LINKEDIN-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ТҮГЭС С.Бадрал Facebook компаний дэд ерөнхийлөгч М.Левин болон LinkedIn компаний дэд ерөнхийлөгч П.Чавез нартай 9 дүгээр сарын 17-ны өдөр Вашингтон хотноо уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд С.Бадрал Засгийн газар хоорондын Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлж байгаа талаар танилцуулж, интернет эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг сурталчлах, мэдээллийн технологийн салбарт хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцов. Мөн 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо болох Онлайн эрх чөлөө эвслийн Сайд нарын бага хуралд оролцож, өөрийн компанийнхаа тусгай арга хэмжээ зохион байгуулахыг урьсанд М.Левин, П.Чавез нар нааштай хүлээн авав.

badral 5

MOZILLA-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд /ТҮГЭС/ С.Бадрал, Гадаад харилцааны сайдын зөвлөх О. Машбат нар Mozilla компаний Бодлогын асуудал хариуцсан ахлах инженер Крис Райлитай 9 дүгээр сарын 18-ны өдөр Вашингтон хотноо уулзав. Уулзалтын үеэр ТҮГЭС С. Бадрал Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлж байгаа тухай танилцуулж, Mozilla компанийг 2015 онд Улаанбаатар хотноо болох Онлайн эрх чөлөө эвсли йн Сайд нарын бага хуралд оролцохыг урив. Крис Райл урилгыг нааштайгаар хүлээн авч, ирэх онд болох хуралд оролцох үеэрээ Mozilla компаниас гаргасан дэлхийн хамгийн хямд ухаалаг утас (33$)-ыг сурталчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

badral 3

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТАД УУЛЗАЛТ ХИЙВ

ТҮГЭС С.Бадрал, Гадаад харилцааны сайдын зөвлөх О.Машбат нар Төрийн департаментын Туслах нарийн бичгийн даргын орлогч Скотт Басби болон Төрийн департаментын Кибер асуудал хариуцсан зохицуулагч Крис Пейнтэртэй 9 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн департаментад уулзав. Хоёр тал Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлэх хугацаанд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн америкийн тал Онлайн эрх чөлөө эвслийн Сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

badral 6

Мөн өдөр С.Бадрал, О.Машбат нар АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (бие даасан агентлаг)-ын олон улсын харилцааны товчооны дэд дарга Несе Гунделсбергэр болон Төрийн департаментын Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Сюзан Ритчитай уулзав. Уулзалтын үеэр монгол, америкийн тал энэ оны 10 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо болох Олон улсын холбоо харилцааны олон улсын бага хуралд оролцох асуудлаар санал солилцож, харилцаа холбооны салбарт дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын айлчлал зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us