АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн гаргасан цагаачлалын захирамжийн тухай

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Обама АНУ-д амьдарч буй цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд АНУ-д ажиллаж амьдрах бололцоо олгох, бичиг баримт авах нөхцлийг бүрдүүлэхээр Цагаачлалын захирамж /Executive Actions on Immigration/-ийг гаргасан билээ. Энэхүү захирамжинд хамрагдахын тулд цагаач иргэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн шалгуурыг хангасан байх ёстой.

АНУ-д оршин сууж буй цагаач иргэд дараах хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар товч мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Deferred action for childhood arrivals (DACA) буюу Бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөр;

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-д 3 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авах юм.

ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

  • 16 нас хүрэхээсээ өмнө АНУ-ын хил нэвтэрсэн;
  • 2010.01.01 -нээс одоог хүртэл тасралтгүй АНУ-д оршин сууж буй;
  • 2012.06.15 -ны үеэр АНУ-д хууль бус статусаар оршин сууж байсан;
  • Хүнд болон 3-аас дээш удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  • Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулаагүй, яаралтай албадан нутаг буцаах жагсаалтад нэр нь ороогүй байх;
  • Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ цагаачлалын албанд тавих үедээ өөрийн биеэр АНУ-д байх;
  • Сурч байгаа болон ахлах сургуулиа төгссөн гэрчилгээ, ерөнхий боловсролын сертификаттай байх;

ХЭЗЭЭ ХҮСЭЛТЭЭ ТАВИХ ЁСТОЙ ВЭ?

  • 2015 оны 02 дугаар сарын 18 -наас

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Хоёр: Deferred Action for Parents of Americans and Lawful Permanent Residents (DAPA) буюу  АНУ-ын иргэн эсхүл ногоон карттай хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан хөтөлбөр;

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын иргэн эсхүл ногоон карттай хүүхдийн эцэг, эх АНУ-д 3 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авах юм.

ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

  • 2010.01.01 -нээс одоог хүртэл тасралтгүй АНУ-д оршин сууж буй;
  • 2014.11.20 -ны үеэр АНУ-д хууль бус статусаар оршин сууж байсан;
  • 2014.11.20 -ноос өмнө АНУ-ын иргэн эсхүл ногоон карттай хүүхдийн эцэг, эх болсон байх/хүүхдийн нас, гэрэлсэн эсэхийг харгалзахгүй/;
  • Хүнд болон 3-аас дээш удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  • Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулаагүй, яаралтай албадан нутаг буцаах жагсаалтад нэр нь ороогүй байх;
  • Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ цагаачлалын албанд тавих үедээ өөрийн биеэр АНУ-д байх;

ХЭЗЭЭ ХҮСЭЛТЭЭ ТАВИХ ЁСТОЙ ВЭ?

  • 2015 оны 5 дугаар сараас

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Одоогийн байдлаар тодорхойгүй байна.

            Жич: Тодорхой болсны дараа нэмж оруулах болно.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us