ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Chicago

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс Иллинойс мужийн Чикаго хотод 2015 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Бямба, 29-ны өдрийн Ням гаригт 09:00-18:00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
5. Шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэх авах;
6. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах.

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны  вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
4304 Di Paolo center, Glenview, IL 60025 ‎

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

ЭСЯ-ны Консулын хэлтэс
Утас: 202-333-7117
И-мэйл: monconsul@mongolianembassy.us
Вэбсайт: https://mongolianembassy.us

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us