МОНГОЛ СУДЛАЛЫН IX БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

IMG_5848

Монгол судлалын 9 дэх удаагийн Бага хурал 2015 оны  5 дугаар сарын 8-10-нд тус ЭСЯ дээр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн бага хуралд Монгол, Америк, Япон, Солонгос, Өвөр Монгол, Тува, Буриад, Казахын 20 гаруй эрдэмтэн судлаачид оролцож Монголын түүх, уран зохиол, нийгэм, шашин, хэл, соёлын  чиглэлээр 21 илтгэл танилцуулав.

Ес дэх жилдээ зохиогдож байгаа Бага хурал хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэн, сэдэв нь ч өргөжиж ирсэн бөгөөд энэ удаа Монгол Улсын их сургууль, Токиогийн их сургууль, АНУ-ын Кентын их сургууль, Кансасын их сургууль, Масачусетсийн их сургууль, Сент Жонсын их сургууль, Сент Нортбертын их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Буриадын салбар, Монголын Хараат бус судалгааны хүрээлэн, Тувагийн нийгмийн ухааны хүрээлэн зэрэг Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй байгууллагын монголч эрдэмтэд, залуу судлаачид оролцлоо.

IMG_5835

Элчин сайд Б.Алтангэрэл Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ чухал харилцаанд нийтийн дипломат үйл ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг тодорхой жишээ нь монгол судлалын олон улсын бага хурал юм гэдгийг онцлов. Тэрбээр мөн Монголын баялаг түүх, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд монголч эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр чухал болохыг дурдаж, Бага хурлын ажиллагаанд амжилт хүсэв.

Бага хурлыг ЭСЯ АНУ дахь Монголын Соёлын төвтэй хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай.

***

THE 9TH  ANNUAL MONGOLIAN STUDIES CONFERENCE

The 9th Annual Mongolian Studies Conference was successfully held on May 8-10 at the Embassy of Mongolia in Washington DC. Over 20 distinguished academics and researchers from Mongolia, USA, Japan, Korea, Inner Mongolia, Tuva, Buryatia and Kazakhstan participated in this year’s conference and presented 21 research studies in six different panel discussions on Mongolian history, literature, religion, language and culture as well as social issues of modern Mongolia.

The Mongolian Studies conference has been growing in size and the areas of research are expanding year after year and every year the conference is welcoming more and more attendants. This year leading and young Mongolists from world renowned universities and research institutions including National University of Mongolia, University of Tokyo, Kent University, University of Kansas, Saint John’s University, Saint Norbert University, Independent Research Institute of Mongolia, University of Washington, Russian Academy of Science, University of Massachusetts, and the Tuvan Institute of Humanities attended the Conference.

In his opening remarks H.E. Mr. Altangerel Bulgaa, Ambassador of Mongolia to the United States emphasized that, U.S-Mongolia relations are expanding in the political, economic, culture and humanities fields and the Annual Mongolian Studies conference exemplify the crucial role that public diplomacy plays in relations between the two countries. He further noted the significance of the contributions of Mongolists and researches in promoting and introducing Mongolia’s rich history, culture and traditions in the US and deepening the mutual understanding of the people and their friendly relations.

The Mongolian Studies Conference is cohosted by the Embassy of Mongolia and the Mongolian Cultural Center.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo