ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ ЧИНГИС ХААНЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

IMG_5370

Элчин сайд Б.Алтангэрэл 5 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Пенсильвани мужийн Филаделфи хотын Франклиний Хүрээлэнд эхэлсэн “Genghis Khan: Bring the Legend to Life” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Чингис Хааны тухай энэ үзэсгэлэн 2009 оноос хойш АНУ-ын томоохон хотууд, Канад, Европын зарим оронд гарсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээ нь дуусгавар болсноор энэ удаагийн үзэсгэлэнг Монгол, АНУ, Азербайжан зэрэг орны хувь хүмүүсийн хувийн цуглуулгаас бүрдүүлсэн байна. Үзэсгэлэнд Марко Пологийн бие хамгаалагчийн сэлэм, үнэт эдлэл, торго дурдан, шаазан ваар, шашны шүтээн, тавилгатай монгол гэр зэрэг 200 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

Элчин сайд Эзэн Чингисийн  тухай үзэсгэлэн гаргаж Монголын түүх, соёлын түүхээс Америк болоод дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа явдалд Франклиний хүрээлэнгийн Ерөнхийлөгч Л.Дубински, үзмэрийг зохион байгуулагч Дон Лессем, зураач Г.Ганхуяг нарт талархал илэрхийлж, амжилт хүсэв.

2014 онд  Франклины хүрээлэнгийн шинжлэх ухааны музейг сая гаруй хүн үзэж сонирхсон байна. Үзэсгэлэн 2015 оны 5 дугаар сарын 9-нөөс 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл нийт 6 сарын турш гарна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзэх боломжтой: https://www.fi.edu/exhibit/genghis-khan.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo