ЭЛЧИН САЙД ФИЛАДЕЛЬФИЙН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ЗОЧЛОВ

IMG_0763

Элчин сайд Б.Алтангэрэл 5 дугаар сарын 7-ны өдөр Филаделфийн Байгалийн шинжлэх ухааны академид зочилж, археологи, шавьж, загас судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ  байгаль орчны солилцооны WINS  хөтөлбөрийн удирдагч Г.Мөнхтуяа болон тус Хөтөлбөрийн шугамаар манай улсад зочлох сурагчидтай уулзаж ярилцав.

Тус Академийн доктор, профессор Клайд Гоүлдэн,  Шавьж судлалын салбарын куратор Жон Гэлхаүс нар 1994 оноос хойш манай улсад ажиллан Хөвсгөлийн Үндэсний байгалийн цогцолбор -төвийн судалгааг эхлүүлж,  Хөвсгөл Нуурыг Дэлxийн өвд бүртгүүлэx өргөдлийн баримт бичгийг боловсруулжээ. Бүртгэлд 1300 гаруй зүйл шавьж багтааснаас  34 хувь нь шинээр тэмдэглэгдэж,  2 хувь нь шинжлэх ухаанд шинэ нээлт болсон байна. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд олон арван оюутан судлаачдыг дагалдуулан сургаж, 20 орчим оюутан АНУ-ын их, дээд сургуульд суралцжээ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us