“FLOWER MART-2015” НААДАМД ОРОЛЦОВ

Flower Mart - exhibit

Тус ЭСЯ Вашингтон хотноо 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 2-нд зохиогдсон “Flower Mart-2015” наадамд оролцов.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа, тууз хайчлах ёслолд Элчин сайд Б.Алтангэрэл оролцов. Олон мянган хүн ирж сонирхдог энэ арга хэмжээнд тус ЭСЯ анх удаагаа оролцож, наадмын цэцгийн үзэсгэлэнд үндэсний хэв маягийг илтгэсэн цэцгийн баглаа байршуулж,  үндэсний урлагийн тоглолт зохион байгуулан, Гала хүлээн авалтад хүрэлцэн ирсэн зочдыг үндэсний хоолоор дайлав. Мөн тусгайлан зассан асарт  эх орныхоо түүх, соёлын холбогдолтой үзэсгэлэн гаргаж, ирсэн зочдод танилцуулга мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав.

76 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож буй эл наадамд энэ жил АНУ дахь  21 орны Элчин сайдын яамд оролцсон бөгөөд 30 шахам мянган хүн ирж сонирхлоо гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us