ARLINGTON MONGOLIAN COMMUNITY EVENT

Арлингтон хотын Хүний эрхийн төв, Хөдөлмөрийн эрхлэлтийн тэгш боломжоор хангах төв хамтран тус хотод оршин сууж буй Монгол иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх, тухайлбал хөдөлмөр эрхлэлт, орон сууц, боловсрол, нийтийн үйлчилгээний газрууд болон бусад хотоос үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор “ARLINGTON MONGOLIAN COMMUNITY EVENT” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар иргэд Арлингтон хотоос үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл авахаас гадна хотын захиргаа, монгол иргэдийн хооронд харилцаа тогтоох, цаашид хамтран ажиллах боломж бүрдэх юм. Та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
ЭСЯ, Монголчуудын Холбоо
Хэзээ: 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
Хаана: Arlington Central Library, 1015 N Quincy St, Arlington, VA 22201
IMG_5691 Handout Flyer Mongolian Event

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us