ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Ambassador Altangerel Bulgaa

Даяаршил тэлж, өрсөлдөөн, боломж улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед улс орондоо өрнөж буй өөрчлөлт, бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх их үйлсийн эзэд оюутан залуус та бүхний ажлын гараагаа амжилттай эхлүүлэх чин зорилгыг дэмжих үүднээс АНУ дахь Монголын оюутны холбооноос санаачлан  “Хөдөлмөрийн яармаг” арга хэмжээг АНУ дахь Монгол Улсын ЭСЯ, Монгол Улсын Хөдөлмөрийн яам дэмжин хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил Чикаго хотноо зохион байгуулсан анхны Хөдөлмөрийн яармагт Монгол, Америкийн  20 гаруй ажил олгогч, АНУ-д суралцаж буй 250 гаруй оюутан, залуус оролцож байв. Энэ удаагийн “Хөдөлмөрийн Яармаг-2015” арга хэмжээнд 15 орчим компани, байгууллага оролцож ажлын байрны боломжийн талаар танилцуулах юм.

Америкийн Нэгдсэн Улсад сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуус та бүхнийг 2015 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд АНУ-ын Арлингтон хотын Мэримаунт Их Сургууль дээр болох “Хөдөлмөрийн яармаг-2015” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

ЭЛЧИН САЙД  Б.АЛТАНГЭРЭЛ

2015 оны 10 дугаар сарын 5

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах – http://careerfair.oyutan.org/

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us